Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шийтгэврийн дугаар: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/138
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Иргэн Э.Б-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Э.Б. нь Б аймгийн Г сумын нутагт хохирогч Х.О бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж түүний унаж явсан, хохирогч Б.Хулангийн эзэмшлийн ….. улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд болон хойд гупер хэсгийг өөрийн унаж явсан мотоциклоор мөргөж эвдсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд Э.Б нь улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд болон хойд гупер хэсгийг өөрийн унаж явсан мотоциклоор мөргөж хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд, шүүгдэгч Э..Бсs нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Э.Б-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос: link

Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ

Related Articles

Back to top button