Хүний нэр төрд халдсан илтэд худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан эрүүгийн хэргийг шийдвэрлэв.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 2024/ШЦТ/178 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм № 178, 2024.09.04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүгдэгч … нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “……….”хамтран амьдарч ……ний фото зураг бүхий түүний нэр төрд халдсан илтэд худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан гэх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан хэлэлцэв.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч ….нь хамтран амьдрагч … тэй таарамжгүй харьцаа үүсгэн маргалдсаны улмаас түүний нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан цахим сүлжээ ашиглан олон нийтэд санаатайгаар тараасан болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н…….-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус ялыг ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхол тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэх бөгөөд тус ялыг биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн дагавар үүсдэг болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос:…
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу