Торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд баривчлах шийтгэлээр солино
Шийдвэрийн дугаар: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗЗ/1348 дугаартай шийтгэвэр.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Холбогдогч Б.Б нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Торгох шийтгэл хүлээсэн нь этгээд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэврийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд, биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд шүүх баривчлах шийтгэлээр солих эрх зүйн үр дагавартай юм.
Шүүхийн шийтгэврийг зөрчил гаргагчид хуульд заасан хугацаанд гардуулан өгсөн, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас торгох шийтгэлийг биелүүлэхийг удаа дараа сануулсан хэдий хуульд заасан хугацаанд биелүүлээгүй байна.
Иймд шүүх цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн зөрчил гаргагч Б.Б–д оногдуулсан 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр солив.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:
Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу

