Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЭрүүгийн хэргийн шийдвэр

Малчны хайхрамжгүй байдал болон жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болжээ

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.11.15-ны өдрийн №2022/ДШМЗ/14 дугаартай магадлал
Тоймын дугаар огноо: №02, 2023.01.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Орой бүрэнхий болсон үед, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Бат нь тээврийн хэрэгслийн урдуур гэнэт орж ирсэн адууг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Түүнийг “замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй” гэж торгох шийтгэл оногдуулсан бөгөөд анхан шатны шүүх шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Бат дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “…осол гарахад эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүй, адуу гэнэт зам дээр гэнэт гарч ирсэн, жолооч агшин зуурт болсон үйлдэлд зогсоох арга хэмжээг авах боломжгүй байсан” гэх зэрэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, тухайн зам тээврийн осол гарахад жолооч, малчин хоёулаа буруутай, замын хөдөлгөөнд оролцоход баримтлах дүрмээ хэн аль нь биелүүлээгүй гэж үзэж, Батад шийтгэл оногдуулсан шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тодруулбал, жолооч нь үзэгдэх орчин хангалтгүй, харуй бүрий, шөнийн цагт хурдаа тохируулж явах ёстой бөгөөд малчин шөнийн цагаар мал тууж зам хөндлөн гарахдаа гар чийдэн эсхүл дэнлүү барьж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасны дараа тууж гаргах үйлдлийг хэрэгжүүлээгүйгээс осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан Батын гомдлыг хангахгүй орхисон байна.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал.

Related Articles

Back to top button