Тэшиг сум “Нээлттэй шүүх” өдөрлөг
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газраас алслагдсан сум болох Тэшиг сумыг сонгон “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2023.11.23-24-ний өдрүүдэд иргэд, төрийн албан хаагч, ахлах ангийн сурагчид, Хилийн 0286-р ангийн алба хаагчдад шүүхийн танилцуулга, шүүхэд мэдүүлэх эрх, иргэдийн төлөөлөгчдийн мэдээлэл, эвлэрүүлэн зуучлалын мэдээлэл, захиргааны актын тухай ойлголт, эрүү, зөрчлийн тухай хууль-нийтлэг холбогддог зөрчил, гэмт хэргийн талаар мэдээлэл сургалтыг хийж ажиллаж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдээс хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл хүлээн авахаас гадна шүүн таслах зарим ажиллагааг явуулж байна.
Мөн өдөрлөгт оролцсон иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион явуулж тэргүүн байрыг Д.Алтанзул эзэлж, өргөмжлөл дургсгалын зүйл хадгалууллаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг