Мод тарьлаа
“ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ХУВААРЬТ ГАЗАРТАА МОД ТАРЬЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ийн индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгон, зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалга гаргасан.
Энэ ажлын хүрээнд мод тарих ажлыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, тус шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцлоо.









