Түүхэн замнал
Түүхэн замнал
•
Булган аймгийн шүүх нь 1936 онд Хан-Уул Булган Хан-уул хошууны Тамгын
толгой гэдэг газар “Хошууны шүүх” нэртэйгээр байгуулагдаж шүүхийн дарга, нарийн
бичгийн дарга байцаагч зэрэг 3 орон тоотой ажиллаж эхэлжээ.
• БНМАУ-ын СНЗ-ийн 1937 оны 33 дугаар тогтоолоор 1938
оны 1 дүгээр сард Булган аймгийг байгуулахдаа тус аймгийн төвд 9 орон тоотой, 2
эсгий гэртэйгээр аймгийн шүүхийг байгуулсан.
• 1943 онд сумдын захиргаанд шүүн таслах ажлыг эрхлэн
гүйцэтгэж байсныг зогсоож зөвхөн Шүүх уг үүргийг гүйцэтгэх болсон.
• 1945 онд тус “Аймгийн шүүх”-ээс Сэлэнгэ, Хутаг-Өндөр,
Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Булган сумдад “Ардын хэсгийн шүүх”-ийг байгуулан
ажиллуулж байгаад 1961 оны 12 дугаар сард татан буулгаж “Аймгийн шүүх-д
төвлөрүүлэн орон тоог цомхотгосон.
• 1965 онд Аймгийн шүүхийн харъяанд нотариат, хууль зүйн зөвлөгөө
өгөх газар, өмгөөлөгчдийг хамруулан ажиллуулав.
• 1975 оноос Ардын хэсгийн 5 шүүх байгуулагдан сумдад нүүдэллэн
ажиллахаар болов.
• 1982 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус аймгийн
Хутаг-Өндөр. Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдад “Хэсгийн ардын шүүх”-ийг шүүгч,
нарийн бичгийн даргын орон тоотойгоор байгуулсан.
• 1992 онд “Хэсгийн шүүхүүдийг татан буулгаж Аймгийн шүүх,
/давж заалдах шатны шүүх/ Сум дундын шүүхийг байгуулав.
• 1993 онд Давж заалдах шатны шүүх гэсэн нэрийг өөрчлөн Аймгийн
шүүх болгож, шүүхийн Тамгын хэлтсийг байгуулсан.
• 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сум дундын шүүх нь анхан
шатны шүүх, Аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нь
хяналтын шатны шүүх болж өөрчлөгдсөн.
• 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн дагнасан
шүүх байгуулагдсан.
Ингэж шинэчлэгдэн зохион байгуулагдахад Аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр
С.Нямжав, Аймгийн шүүхийн шүүгчээр П.Төмөрбаатар, Л.Оюун, Сум дундын
шүүхийн ерөнхий шүүгчээр шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан
Д.Түвшинжаргал, Сум дундын шүүхийн шүүгчээр Б.Бямбахорол, Ш.Загдаа, Д.Цолмон,
Энхболд, Батгэрэл, Тамгын хэлтсийн даргаар Л.Хавалхаан нар ажиллаж байв.
Шинэчлэлт өөрчлөлтийн 15 жилд тус шүүхэд ерөнхий шүүгчээр С.Нямжав – 1998 он,
Д.Тайванхүү – 1999 оны 12 дугаар сараас 2001 оны 10 дугаар
сар, Ё.Бямбацэрэн 2001 оны 10 дугаар сараас Сум дундын шүүхийн ерөнхий
шүүгчээр Д.Түвшинжаргал, Ш.Загдаа, З.Хосбаяр, С.Цэрэндулам 2006 оны 3 дугаар
сараас, Тамгын хэлтсийн даргаар Хавалхаан, Эрдмаа, М.Найдан, М.Даваасүрэн, Б.Дөлгөөнболд нар тус тус томилогдон ажиллаж байсан.
П.Хишигдаваа
2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тус шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж
байна.
• Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 4 дүгээр шүүх байгуулагдаж, шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгч С.Цэрэндулам, С.Цэрэнханд, Г.Мягмарсүрэн, Л.Дарьсүрэн нарын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн Тамгын газар зохион байгууллаа.
• Шүүх байгуулах тухай хуулинд өөрчлөлт орж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн анхан шатны шүүх дагнан байгуулагдлаа.
Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр М.Хүрэлбаатар, шүүгч Д.Мөнхөө,
Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч С.Цэрэндулам, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шүүгч С.Цэрэнханд, шүүгч Ж.Дэлгэрмөрөн,
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр,
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Мөнхжаргал, шүүгч Г.Гантуяа нар томилогдож ажиллаж байна.
Үе үеийн ерөнхий
шүүгч нар
1. Цэнд 1938
он
8. Чимэддамба 1963-1966 он
2. Ичинхорлоо 1939-1941 он 9.
Даш-Очир 1966-1970 он
3. Жамсран 1941-1947 он
10. Хаст 1970-1979 он
4. Дугар 1947-1950
он
11. Ц.Раашзэвэг 1979-1987 он
5. Загд
1950-1954 он
12. С.Нямжав 1987-1998 он
6. Лоорой 1954-1959
он 13.
П.Төмөрбаатар 1998-1999 он
7. Баасай 1959-1963
он 14.
Д.Тайванхүү 2000-2001 он
15. Ё.Бямбацэрэн 2001-2013 он
Манай алдартанууд
• Шүүгч Загд Монгол улсын гавъяат хуульч
• Шүүгч С.Нямжав Монгол улсын гавъяат хуульч
• Шүүгч Ц.Раашзэвэг Монгол улсын гавъяат хуульч 1998 он,
• Шүүгч С.Нямжав Алтан гадас одон 1998 он, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2005 он,
• Шүүгч Б.Бямбахорол Хөдөлмөрийн хүндэт медаль 1998 он,
• Шүүгч П.Төмөрбаатар Хууль зүйн тэргүүний ажилтан 2001 он, Хөдөлмөрийн хүндэт медаль 2002 он, Алтан гадас одон 2006 он,
• Шийдвэр гүйцэтгэгч Д.Дашдэлэг Хууль зүйн тэргүүний ажилтан 1991 он,
• Шүүгч Ш.Загдаа Хууль зүйн тэргүүний ажилтан 1998 он,
• Тамгын хэлтсийн дарга М.Даваасүрэн Аймгийн тэргүүний ажилтан 2003 он, Хууль зүйн тэргүүний ажилтан 2007 он, Аймгийн хууль хяналтын байгууллагын шилдэг эмэгтэй 2008 он,
• Булган аймгийн ЭИХДЗШШ-ийн ерөнхий шүүгч Е.Бямбацэрэн- Шүүхийн тэргүүний ажилтан 2006 он, Хөдөлмөрийн хүндэт медаль 2011 он, Алтан гадас одон 2013 он, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-2017 он
• Булган аймгийн ЭИХДЗШШ-ийн ерөнхий шүүгч М.Хүрэлбаатар- Шүүхийн тэргүүний ажилтан 2006 он, ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг”-2013 он, Аймгийн тэргүүний ажилтан 2015 он, Алтан гадас одон 2017 он
• ЗХАШШ-ийн ерөнхий шүүгч Г.Гантуяа-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “өргөмжлөл”- 2003 он, Улсын. Дээд шүүхийн жуух бичиг 2005 он, Аймгийн тэргүүний ажилтан 2006 он, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан 2012 он, Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” 2016 он
• СДЭХАШШ-ийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам- Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Өргөмжлөл”, мөнгөн шагнал 2005 он, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг” 2011 он, “Хөдөлмөрийн хүндэт медаль” 2011он, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” 2013 он, Монгол Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг” 2013 он, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг 2013 он, Төрийн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг 2014 он, Аймгийн тэргүүний ажилтан 2014 он, Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” 2016 он,
• СДИХАШШ-ийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн –Улсын дээд шүүхийн жуух бичиг 2012 он, Аймгийн тэргүүний ажилтан 2014 он, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг” 2016 он,
• СДЭХАШШ –ийн шүүгч С.Цэрэнханд -Сангийн яамны жуух бичиг 2001 он, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2011 он, Хууль зүйн албаны жуух бичиг 2012 он, Булган аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичиг -2015 он, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг-2016, Аймгийн тэргүүний ажилтан-2016 он, Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” 2016 он, “Алтан гадас” одон 2017 он,
- СДИХАШШ-ийн шүүгч О.Одончимэг- Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Баярын бичиг-2017 он,
- СДЭХАШШ-ийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн-Булган аймгийн Засаг даргын Баярын бичиг-2016 он, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Баярын бичиг-2017 он
• Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Амаржаргал- Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2007 он, ХЗЯ-ны жуух бичиг 2010 он, Аймгийн тэргүүний ажилтан-2014, Хөдөлмөрийн хүндэт медаль-2019
• Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн- Аймгийн ИТХ-ын жуух бичиг 2015 он,
- 2016 он эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал- Аймгийн засаг даргын жуух бичиг 2016 он, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Баярын бичиг
- Бичиг хүргэгч П.Цогтбаатар-Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг” 2006 он, Аймгийн засаг даргын жуух бичиг 2017 он,
- Слесарь Д.Гантулга- Аймгийн тэргүүний ажилтан 2016 он,
- Үйлчлэгч О.Ариунгэрэл-Аймгийн засаг даргын баярын бичиг 2016 он, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух бичиг 2017 он
- Шүүгчийн туслах М.Баасандорж- Аймгийн ИТХ-ын жуух бичиг 2019 онд тус тус шагнагдсан.