Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ

“Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг сумдад зохион байгууллаа

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч П.Хишигдаваагаар ахлуулсан эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, шүүгчийн туслах Д.Түшигбаяр, жолооч Д.Авирмэд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон сумдад 2024 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд нүүдэллэн ажиллаж “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар иргэдэд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлын талаар, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн эрх, үүрэг, ач холбогдлын талаар тэдэнд мэдээлэл өгч ажилласан байна.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button