Дотоод сургалтЦаг үеийн мэдээ

Сургалт зохион байгууллаа

Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ”-ийн гишүүн Т.Батсайхан, М.Энхмаа нар “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, “Харилцаа хандлага” сэдвийн дор “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрэм”, “Харилцаа хандлага түүний төрлүүд”, “Хамт олны уур амьсгалыг сайжруулах арга зам”, “Олон улсын жишиг”, “Эрүүл харилцаа”, “Албаны харилцаа”, “Ажлын байран дахь халуун дулаан уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх” зэрэг олон асуудлыг хөндсөн сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, цаашид энэ чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч ажиллахаа “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ”-ийн баг хамт олны зүгээс илэрхийллээ.

Мөн тус сэдвийн хүрээнд захиргааны ажилтнуудын дунд кофетой нээлттэй ярилцлагыг зохион байгуулж, санал санаачилгыг “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ”-ийн гишүүд тэмдэглэж авснаар хамт олон сэтгэл өндөр тус сургалтын арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

Инээдмийн сар гэж нэрлэгддэг 4 дүгээр сарын эхний 7 хоногийн ажлын сүүлийн өдрийг “АЗ ЖАРГАЛТАЙ” нөхөрсөг уур амьсгалтайгаар үргэлжлүүлэх нөхцөлийг бий болгосон “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ”-ийн багийнхандаа ТАЛАРХАЛ илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь САЙН, САЙХАН бүхнийг хүсэн ерөөе.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

Related Articles

Back to top button