Цаг үеийн мэдээ

“ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ, МОНГОЛ АХУЙГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас Булган аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны өдрийг Төрийн албан хаагчийн өдөр болгон зарласантай холбогдуулан тус өдрийг угтан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн эргэх холбоог бэхжүүлж ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор “ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Тамгын газрын дарга, үйлчилгээний хэлтсийн дарга, ажилтнууд, Булган аймгийн шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд оролцлоо.

Уулзалт, ярилцлагын үеэр ахмадууддаа дурсгалын зүйл гардуулж, нийт оролцогчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт, цэнгээнт “АХА” тэмцээнийг Монгол ахуйтай холбогдох асуултуудаар зохион байгуулан шүүгч С.Ёндонсамбуу тэргүүлж, түүнд дурсгалын зүйл хадгалууллаа.

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

Related Articles

Back to top button