Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхЦаг үеийн мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар “Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг томилсон” зарлигийг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ангирмаа уншиж сонордууллаа.
Хамт олноо төлөөлж Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал хэлсэн үгэндээ давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагаанд Булган аймгийн давж заалдах шатны болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид болон Булган аймгийн Прокурорын газар, Булган аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн төлөөлөл болон шүүхийн ахмад ажилтнууд оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг