Цаг үеийн мэдээ
Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга томилогдлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай тогтоолоор Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Г.Ангирмааг томилсон тул тамга, тэмдэг гардуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын тамга, тэмдэгийг гардуулан өгч, Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэн, Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэр хүндийг өндөрт өргөж, шударга, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг
Баяр хүргэж ажлын амжилт эрүүл энхийг хүсье.