Цаг үеийн мэдээ

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УГТАХ ХЭСЭГ, ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ХЭСГИЙГ ЗАСЧ САЙЖРУУЛЛАА

  Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээлэх, иргэн төвтэй шүүх болох хүрээнд шүүхийн байрны 1 дүгээр давхар буюу шүүхийн үйлчилгээний угтах хэсгийг сунган, засч үүдний хэсгийн засварын ажлыг дотоод нөөц бололцоогоороо, иргэдээс өргөдөл, гомдол, хэрэг, нэхэмжлэл, хүсэлт хүлээн авах чиг үүрэг бүхий мэдээлэл лавлагааны мэргэжилтны иргэдэд үйлчлэх хэсгийг илүү тав, тухай иргэдэд ойр болгохоор засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар тус тус хийж гүйцэтгүүллээ.

  Цаашид иргэдэд үйлчлэхэд илүү таатай орчныг бүрдүүлэхээр 1 давхарын коридорын хэсэг болон иргэдийн байнга үйлчилгээ авдаг хэсэг болох шүүгчийн туслахуудын нэгдсэн өрөөг засч сайжруулахаар засварын ажил явагдаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

Related Articles

Back to top button