“ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА” СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.Сургалтыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж танхим, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулж тус сургалтад шүүгчийн туслах Г.Ангирмаа, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Уянга нар цахимаар оролцлоо. Хөтөлбөрийн дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах туршлага, чиг хандлага, Монгол Улсын шүүхийн нэр хүнд ба цаашид авах арга хэмжээ, нийгмийн цахим сүлжээг шүүхэд ашиглах арга замын талаар мэдээлэл өгч сургалтад оролцогчидтой санал солилцов. Үүний дараа хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн багш Ж.Оюунцэцэг мэдээлэл харилцаа, мэдээ бичих онолын анхан шатны мэдэгдэхүүн, олон нийттэй харилцах онол болон нийгмийн сүлжээгээр төрийн мэдээллийг хэрхэн зөв зохистой түгээх талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчидтой мэдээлэл солилцлоо.
Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах баг