Хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгууллаа
2020.07.02-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхэд ирж буй үүрэн холбоо компаний нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах журмаар шийдвэрлэх тухай “Хамтарсан уулзалт-ярилцлага” зохион байгуулаа.
Ярилцлагын зорилго нь: Эвлэрүүлэн зуучлалаар маргаан хянан шийдвэрлэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар ярилцаж тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарц шийдэлд хүрэхэд оршино.
Уг хамтарсан уулзалт-ярилцлагад Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүгчийн туслахууд, нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, Шүүхийн тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, “Мобиком корпораци” ХХК-ний Булган аймаг дахь салбарын эрхлэгч Б.Баттулга, “Жи-мобайл” ХХК-ний Булган аймаг дахь салбарын харилцааны менежер П.Наранцэцэг, “Скайтел” ХХК-ний Булган аймаг дахь салбарын эрхлэгч П.Дашдаваа нар оролцлоо.
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг