Цаг үеийн мэдээ

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг хууль сахиулах байгууллагуудтай хамтран аймгийн Цогт хунтайжийн талбай болон алслагдсан багийн төвүүдэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хуульч” мэргэжлийн талаар сургалт, мэдээлэл өгч байна.
 
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

Related Articles

Back to top button