Цаг үеийн мэдээ
Иргэдийн төлөөлөгч нарт чиглүүлэх сургалт, уулзалт зохион байгууллаа.
Тус шүүх нь 2024 онд Булган сумаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нарыг чадавхижуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох, шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг асуудлаар мэдээлэл хийж иргэд идэвхитэй хамрагдлаа.