Сургалт зохион байгуулав
ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠪᠠ

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад Булган аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Баянжаргал 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар гэрлэлтийг хэрхэн төлөвлөх, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, гэр бүлдээ болон хүүхдэдээ цаг гаргах, ярилцах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.

ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭ᠎ᠠ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠠ‍᠂ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠭᠠᠯ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ “ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠴᠢᢉᠡ ᠡᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ᠎ᠠ” ᠰᠡᠳᠦᠪ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠤᠭ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠴᠠᠭ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠵᠡᠷᢉᠡ ᠰᠡᠳᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᠪᠡ᠃

Сургалтын төгсгөлд захиргааны ажилтнууд сонирхсон асуултаа асууж, тодорхой хариулт авсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Related Articles

Back to top button