ТӨВИЙН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН АХМАДУУДЫН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠷᠰᠦᢉ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠯ᠎ᠠ

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар Монголын шүүхийн ахмадын холбооны Булган аймгийн салбар зөвлөлтэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Орхон, Булган, Дархан, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн ахмадуудыг Булган сумын ахмадын амралтанд хүлээн авч, нөхөрсөг уулзалт, спортын арга хэмжээг зохион байгууллаа.

ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖-᠒᠗- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠣᠷᠬᠤᠨ᠂ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ᠂ ᠳᠠᠷᠬᠠᠨ᠂ ᠰᠡᠯᠡᠩᢉᠡ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠳ ᠢ᠋ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠨᠥᢈᠦᠷᠰᠦᢉ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃


Уг нөхөрсөг уулзалт, спортын арга хэмжээнд 6 шүүхийн 30 гаруй ахмад шүүгч, ажилчид оролцож, гранд гольф, хавчаахай харваа, зуун буудал даам, дардас зэрэг спортын 4 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


1. Хавчаахай харвааны төрөлд
1 дүгээр байранд Орхон аймгийн ахмадын зөвлөл
2 дугаар байранд Дархан-Уул аймгийн ахмадын зөвлөл
3 дугаар байранд Булган аймгийн ахмадын зөвлөл


2. Гранд гольф төрөлд
1 дүгээр байранд.Дархан -Уул аймгийн ахмадын зөвлөл
2 дугаар байранд Сэлэнгэ аймгийн ахмадын зөвлөл
3.дугаар байранд Булган аймгийн ахмадын зөвлөл


3. Зуун буудалт даамны төрөлд
1 дүгээр байранд.Сэлэнгэ аймгийн ахмадын зөвлөл
2 дугаар байранд Дархан аймгийн ахмадын зөвлөл
3. дугаар байранд Булган аймгийн ахмадын зөвлөл


4.Дартсны төрөлд
1 дүгээр байранд Орхон аймгийн ахмадын зөвлөл
2 дугаар байранд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмадын зөвлөл
3 дугаар байранд Булган аймгийн ахмадын зөвлөл тус тус шалгарсан байна.


Монголын ахмадын холбооны Хүндэт тэмдгээр Орхон аймгийн салбар зөвлөлийн гишүүн Цэндсүрэн, Оюунчимэг нар, Булган аймгийн салбар зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, М.Хүрэлбаатар нар, Шүүхийн ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр Булган аймгийн салбар зөвлөлийн гишүүн Ү.Даваа, Я.Борцэцэг нар шагнадлаа.

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Related Articles

Back to top button