Булган аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдгийг гардууллаа
Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Булган аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хулгана цагт Булган аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхжаргал, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Цэрэнханд, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Мягмарсүрэн нар сонгогдлоо. Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч нарт шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг