Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхДотоод сургалтЦаг үеийн мэдээ
“ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдвээр сургалт зохион байгууллаа
Тус шүүхийн Тамгын газрын 2024 оны дотоод ажлын төлөвлөгөө болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн төлөвлөгөөнд заасны дагуу Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг нь “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт орж, сургалтаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэл, түүний төрлүүд, хэргийг шийдвэрлэх хугацаа, онцлогуудын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариуллаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг