Цаг үеийн мэдээ
“Сургалтын танхим”-ын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа
Тус шүүх нь шинээр “Сургалтын танхим”-ыг ухаалаг дэлгэц, aудио индэр, зориулалтын сандал, ширээгээр тохижуулж нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны үеэр Тамгын газрын газрын дарга Г.Ангирмаа нь “Олон улсын шүүх /Турк улс, Эрээн хот/-ын Тамгын газрын талаарх мэдээлэл, туршлага судалсан талаарх танилцуулга”, Төрийн удирдлагын доктор багш Ш.Ганбат “Зөөлөн ур чадвар” сэдвээр тус тус сургалтыг шүүгч, захиргааны ажилтнуудад зохион байгууллаа. Мөн энэ үеэр шүүгч захиргааны ажилтнуудад бичиг хэрэгслийн багцыг гардууллаа.
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах баг