Нэхэмжлэлийн загварыг брайль үсгээр хэвлүүлж байршууллаа
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар нь сул хараатай болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан тэдний шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үүднээс шүүхийн үйлчилгээний төвд иргэний хэргийн ердийн болон тусгай журмын нэхэмжлэл гаргах нийтлэг загварыг брайль хэвлүүлэн байршууллаа.
Тус шүүх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орц гарц, брайль үсгийн самбар, нэхэмжлэлийн загвар, тусламжийн хонх зэргийг шат дараатайгаар тохижуулан шүүхийн үйлчилгээг саадгүй авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.