МЭТГЭЛЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхны бие даасан Үндсэн хууль батлагдсан түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Парламентын мэтгэлцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд шүүгч, ажилтнууд 6 багт хуваагдан оролцож ухаан билиг, авьяас чадвараа уралдуулснаас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Одончимэг ахлагчтай “Эв нэгдэл” баг тэргүүн байр, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа ахлагчтай “Мэлмий” баг дэд байрт шалгарлаа.
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас амжилтай оролцсон багийн гишүүдэд дурсгалын зүйл гардуулав.
Б
ШҮҮХИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БАГ