Эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт орлоо
Булган аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуйн газраас Булган аймгийн 16 сум, 1 тосгоны үйлдвэр үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион явуулж байгаа бөгөөд уг сургалтанд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, туслах ажилтан Б.Цогтбаяр нар оролцож, шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт орж, эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргах, мөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, өргөдөл, нэхэмжлэлд тавигдах шаардлага болон тэдгээрийн бүрдүүлбэрийг хангах талаар сургалт, мэдээлэл хүргэн, оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, гарын авлага материал тараан ажиллаа.










