᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᠯ᠎ᠡ
2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүллээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3-д тус тус заасны дагуу Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Азжаргал “2025 оны үйл ажиллагааны тайлан”-г нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүллээ.

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠕᠂᠒᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ “ᠠᠩᠬᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠷᠤᠮ”- ᠤ᠋ᠨ ᠙᠂᠒᠃ ᠒᠐᠂ ᠑᠑᠂᠓- ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠷ ᠣᠷᠤᠯᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠴᠢ ᠪᠠ᠃ ᠠᠵᠠᠵᠢᠷᠭᠠᠯ “᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ”-ᠭ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠦᠯᠦᠯ᠎ᠡ᠃

Тайлантай холбогдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийлж,  2026 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг гаргалаа.

Related Articles

Back to top button