“Хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт хамтарсан уулзалтад оролцлоо.
Булган аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн болон зөрчлийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Булган аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Булган аймгийн Прокурорын газар, Булган аймаг дахь Цагдаагийн газар, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан “Хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулсан зөвлөгөөнд Булган аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ “Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хэргийн үндэслэл, шалтгаан нөхцөл, /нэмэлт ажиллагаанд буцаах, прокурорт даалгавар хүргүүлсэн хэргийн судалгааны талаар/ сэдвээр мэдээллийг танилцуулж, эрүүгийн болон зөрчлийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, цаашид хамтын ажиллагааг сайжруулах талаар шийдэлд хүрлээ.