СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛГААТАЙ ТАНИЛЦЛАА ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠲᠠᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠯᠠ
Булган аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголтоо хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2025.10.24-ний өдөр шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Азжаргал нь шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг танилцууллаа.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр нь эрх зүйч, хуульч мэргэжлийн тухай, шүүгчээр ажиллахын давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуусан асуултад нээлттэй хариулж, харилцан яриаг өрнүүлж,
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ “ᠡᠷᠳᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠥᠷᢉᠦᢉᠡ” ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠤᠷᠢ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋᠋ᠤᠭᠠᠷ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠰᠣᠩᠭᠤᠯᠲᠠ ᠪᠠᠨ ᢈᠢᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉ ᠪᠠᠷᠢᠮᠵᠢᠶᠠ ᠣᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠒᠐᠒᠕᠂᠑᠐᠂᠒᠔- ᠦ᠋ ᠡᠳᠦᠷ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠪᠠ᠃ ᠠᠵᠠᠵᠢᠷᠭᠠᠯ ᠨᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠠ᠃
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᠦ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠪᠠᠵᠤ ᠵᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠯᠠ ᠂ᢈᠡᠰᠢᢉᠳᠡᠯᢉᠡᠷ ᠨᠢ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠶᠢᠴᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢᠴᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠡᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠲᠠᠯᠠ᠂ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᠴᠦ᠂ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠵᠤ᠂ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠶᠠᠷᠢᠶᠠ ᠶ᠋ᠢ ᠥᠷᠨᠢᢉᠦᠯᠵᠦ᠂
Мөн тус шүүхийн шүүгчийн туслах Б.Энхзул шүүхийн үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулж тэдэнд ойлголт мэдээлэл өглөө.












