Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ
СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Булган аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад мэргэжил сонголтоо хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал нь эрх зүйч, хуульч мэргэжлийн тухай, шүүгчээр ажиллахын давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуусан асуултад нээлттэй хариулж, харилцан яриаг өрнүүллээ. Мөн тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Азжаргал нь сурагчдад шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байрыг танилцууллаа.