СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛГААТАЙ ТАНИЛЦЛАА

Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжлээ сонгох нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг сонирхсон сургуулийн сурагчдад цувралаар үзүүлж байгаа билээ.
Ингэхдээ сурагчдад шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг танилцуулахаас гадна дараах ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ удаад Булган аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад мэргэжил сонголтоо хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2025.11.11-ний өдөр шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга М.Даариймаа нь шүүхийн үйл ажиллагаа болон бүтэц бүрэлдэхүүнийн талаар танилцуулж,
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу нь эрх зүйч, хуульч мэргэжлийн тухай, хуульч, шүүгчийн шалгалт, хэрхэн шүүгч болох талаар, шүүгчээр ажиллахын давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуусан асуултад нээлттэй хариулж, харилцан яриаг өрнүүлж,
шүүгчийн туслах Т.Батсайхан нь “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулж тэдэнд ойлголт мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.

 

Related Articles

Back to top button