Шинэ хуульчийн тангараг өргөж, хуульчийн гэрчилгээгээ гардан авлаа
Монголын хуульчдын холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлөөс хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн тамгын газрын байранд зохион байгууллаа.
Хуульчдын холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч тус Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Дөлгөөн удирдаж 2020 оны хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Ариунжаргалыг хуульчийн тангараг өргүүлж, гэрчилгээг гардуулав.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир, Э.Цэнгүүн, шинэ хуульчийн гэр бүл болон тус шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцлоо.
Хуульч Ж.Ариунжаргал нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглалаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг