“Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах зүйл” сэдэвт хамтарсан ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах зүйл” сэдэвт хамтарсан ажил хэргийн уулзалтыг тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүгчийн туслахууд, Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн тасгийн дарга, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Тус уулзалтад Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу “Зөрчлийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээллийг танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журам, арга хэрэгслээр хэрэгжүүлэх, тус ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, хэрэг бүртгэлтийн шатанд тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, уулзалт ярилцлага үр дүнтэй боллоо.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button