ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠲᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠯᠠШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Ч.Баянжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгчид болон захиргааны ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдээс шүүхийн хүүний нөөц, хуулийн шинэтгэл, төсөв санхүү, цахимжилт, шүүхийн захиргааны ажилтнуудын анхаарвал зохих асуудлууд зэрэг холбогдох бодлого чиглэлийн талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгсөн ба шүүгч, захиргааны ажилтнуудаас шүүгчийн ачаалал тооцох журмыг боловсронгуй болгох, шүүгчийн дутуу орон тоог нөхөх, мэдээлэл лавлагааны мэргэжилтний хүрэлцээгүй байдал, ахмадын сан, шүүхийн аюулгүй байдлыг хангах асуудлаар санал бодлоо илэрхийлж шүүх хуралдааны танхимыг засварлах, шүүхийн байрны насжилттай холбоотой гадна пассад, засварыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлэв.













