ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠠᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠪᠡ
ЁС ЗҮЙН САРЫН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИВ

Шүүхийн байгууллагын хэмжээнд зохион байгуулсан “Ёс зүйтэй хамт олон – Эерэг харилцаа” сэдэвт Ёс зүйн сарын аян амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус аяны зорилго нь албан хаагчдын ёс зүйн ухамсар, хүндэтгэлтэй харилцаа, эерэг хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэсэн болно. Аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ “ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠶᠢᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ – ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ᠎ᠠ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠠᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠵᠦ᠂ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠯ᠎ᠠ᠃ ᠲᠤᠰ ᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠬᠠᠮᠰᠠᠷ᠂ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠯᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ᠎ᠠ᠂ ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠪᠡᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃

Үүнд:
• “Мэндэлье – Хүндэлье: Өдөр бүр эерэг харилцаа”
• “Талархал, уучлалын өдөр – Ёс зүйн зөвлөмжийн самбар”
• “Нэг өдөр – Нэг асуулт”
• “Шүүхийн соёлтой харилцаа – Ёс зүйн challenge”
• “Ёс зүйн микрофон” сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд албан хаагчид идэвхтэй оролцож, харилцааны соёл, хандлага, ажлын уур амьсгалд эерэг өөрчлөлт гарсан байна. Хаалтын арга хэмжээний үеэр албан хаагчид санал бодлоо хуваалцаж, хамт олондоо талархал илэрхийлж, идэвхтэй оролцогчдыг урамшууллаа.
Цаашид ёс зүйн зөвлөлөөс эхлүүлсэн сайн туршлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ёс зүйтэй, хүндэтгэлтэй, эерэг хамт олны соёлыг төлөвшүүлэх чиглэлд тогтмол ажиллана.


“Соёлтой харилцаа – Шүүхийн нэр хүнд”
#ЁсЗүйнСарынАян
#ЭерэгХарилцаа
#ШүүхийнСоёл

Related Articles

Back to top button