Жилийн тайланТамгын газарЦаг үеийн мэдээ

Хуульчийн Про Боно өдөр 2022

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хуульчийн Про Боно өдөр” арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Булган сумын засаг даргын тамгын газар зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайхан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа, Булган аймгийн Шүүхийн тамгын газрын дарга П.Хишигдаваа, Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Э.Цэнгүүн, Хууль зүйн туслалцааны төвийн туслах ажилтан Г.Пүрэвдулам, Булган аймгийн Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах, аймгийн Прокурорын газрын туслах ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нар оролцож 50 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, ХЭҮК-ын бэлтгэсэн 60 гаруй гарын авлага тараах материал тарааж ажиллалаа.

“Хуульчийн про боно өдөр 2022″ арга хэмжээний хүрээнд Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч нарт ” ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ ” сургалтыг тус сургуулийн ахлах ангийн 78 сурагч хамрагдав.

.

Related Articles

Сайн уу?
Close
Back to top button