Дотоод сургалтЦаг үеийн мэдээ
“Амьдрах стратеги- Life Strategy, Өөдрөг үзэл, Эерэг хандлага сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын урилгаар Хүний хөгжлийн төвийн сургагч багш доктарант М.Мөнхжаргал нь “Амьдрах стратеги- Life Strategy, Өөдрөг үзэл, Эерэг хандлага сэдвээр 4 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад шүүгч, ажилтнууд болон Шүүхийн Тамгын газартай хамтран ажилладаг хуулийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийг мөн урьж оролцууллаа.
Булган аймаг дахь Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Булган аймаг дахь Прокурорын газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамт олондоо ажлын амжилт хүсье.