СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн сургагч багш Н.Цэрэнлхам, Б.Сарантуяа нар “Эрүүл мэнд-Эрүүл зөв хооллолт” сэдэвт сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтаар эрүүл зөв хооллолтын талаар, хооллох хэмжээ, хооллолтын харьцаа, улиралд тааруулж хооллох зэрэг олон мэдээллүүдийг олж авч дадлага ажлуудыг мөн хийлээ.