“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ ТАВДУГААР САРЫН 01-НД ТЭМДЭГЛЭНЭ
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Үүнд:
✅Булган аймаг дахь хууль хяналтын байгууллагууд хамтран хуульчийн про боно-2020 өдөрлөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цахим болон холбоо мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
✅Булган аймгийн хууль хяналтын байгууллагын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар иргэдэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.
✅iLaw.mn цахим хуудас болон iLaw апликэйшнээр видео дуудлага хийж, өмгөөлөгчөөс хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
✅http://legalaid.mglbar.mn/ цахим хуудаст хандан хуульчдаас хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
✅Телевизүүдийн холбоотой хамтран хууль эрх зүйн мэдлэг олгох теле хичээлүүдийг телевизээр цацах болно.