Цаг үеийн мэдээ
“ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу Улсын хэмжээнд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлага”-ыг жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх 7 хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг.
Гамшгийн үеийн дуут дохиогоор ажиллах аюулгүй ажиллагааны зөвлөмж, санамжийг шүүгч, ажилтнуудад өгч дуут дохиогоор объектийг орхиж нэгдсэн цугларах талбайд гарах дадлага, сургалтаас гадна “газар хөдлөлтийн үед бид юу хийх ёстой бэ” сэдвийн хүрээнд мэдээллийг өгч ажиллаа.
Зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх шаардлагатай доорх 3 алхамыг хэрэгжүүлж ажиллаа.
-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ