Төвийн бүсийн шүүхийн спортын наадамд амжилттай оролцлоо
Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төвийн бүсийн шүүхүүдийн 6 төрөлт спортын тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Сэлэнгэ-Хөтөл, Сэлэнгэ-Зүүнхараа, Төв, Дархан-Уул аймгуудын шүүхүүд болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид дартс, ширээний теннис, шатар, даам, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний төрлүүдэд Булган аймгийн шүүхийн баг, хамт олон амжилттай оролцож, эмэгтэй гар бөмбөгийн тамирчид нэгдүгээр байр, дартс эрэгтэй төрлөөр Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар гуравдугаар байр, дартс эмэгтэй төрлөөр шүүгчийн туслах Ц.Батцэцэг гуравдугаар байрыг тус тус эзэллээ..
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.