Цаг үеийн мэдээ
Төрийн дээд одон медаль гардуулав
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүхийн Тамгын газрын слесарь Д.Гантулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагналаа.
Төрийн дээд одон медалийг Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал /2024.12.27/ тус шүүхийн танхимд хүндэтгэлтэйгээр гардуулав.