ᠠᠬᠠ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠАХА тэмцээн зохион байгууллаа
2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс жил бүр уламжлал болгон шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийг тохиолдуулан Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын ажилтнуудын дунд Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг сурталчлах, таниулах, мэдлэгийн хүрээг тэлэх зорилготой танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд оролцсон шүүгч, ажилтнуудаас мэдлэг, чадвараараа бусдыгаа манлайлан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр тэргүүн байрт шалгарч, дурсгалын зүйлээр шагнагдав.
Мөн тэмцээнд оролцсон шүүгч, ажилтнуудыг халуун цай, кофегоор дайлж, дурсамжтай, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүллээ.










