Цаг үеийн мэдээ
Гэрэгэ КИОСК МАШИН ажиллаж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын байранд гэрэгэ КИОСК МАШИН ажиллаж байна. Уг киоск машинаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээний төлбөрийг шууд төлөх боломжтой юм. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд шүүхээр үйлчлүүлэхэд цаг хугацаа алдахгүй, нэг цэгээс үйлчилгээ авах боломж бүрдэж байна.