Цаг үеийн мэдээ
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн шүүхүүдийн тамгын газрын ажилтнуудыг Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамъяандоржийн Лхагвасүрэн нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу цахимаар оролцож төрийн жинхэн албан хаагчийн тангараг өргөлөө.
Хамт олных нь зүгээс цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг