“ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ, ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Булган сумын Засаг дарган Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, “Мобиком” ХХК-ийн Булган аймаг дахь салбар, “Жи мобайл” ХХК-ийн Булган аймаг дахь салбар, “Хаан банк” ХК-ийн Булган аймаг дахь салбар, “Төрийн” ХК-ийн Булган аймаг дахь салбар, “Хас банк” ХК-ийн Булган аймаг дахь салбар, “Нет капитал ББСБ” ХХК-ийн Булган аймаг дахь салбар, “Сэндли ББСБ” ХХК-ийн Булган аймаг дахь салбар, “Вишн фанд ББСБ” ХХК-ийн Булган аймаг дахь салбарын төлөөлөгч нарыг урьж ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Ажил хэргийн уулзалтыг нээж тус шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг үг хэлэн “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал” сэдвээр тус шүүхийн шүүгч П.Хишигдаваа нь оролцогч нарт мэдээлэл өглөө. Уулзалтын хүрээнд дээрх сэдвийн дагуу оролцогчдоос асуусан асуултад шүүгч нар хариулт өгч, санал солилцон, цаашид хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг