Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдгийг гардууллаа
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Э.Энэрэл сонгогдож, Ерөнхий шүүгч Э.Энэрэлд шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн морь цагт Булган аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.
Ерөнхий шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсон шүүгч Э.Энэрэлд шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг