“Ахмадаа сонсоё” арга хэмжээг зохион байгууллаа.

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн шүүхийн ахмадын салбар зөвлөл болон шүүхийн Тамгын газар хамтран шүүхийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, ахмадуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, сургамж захиасыг сонсох уулзалт арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд ахмадууд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, хамгийн ахмад гишүүн шүүгч Л.Мягмар нь хамт олондоо ажиллаж байх үеийн түүх, дурсамжаа хуваалцаж, ахмад шүүгч, ажилтнууд мөн сэтгэгдэл, сургамжаа захиж, шүүхийн Тамгын газраас ахмад шүүгч Л.Мягмарт дурсгалын зүйл гардуулж өглөө.

Мөн нийт шүүхийн ахмад шүүгч, захиргааны ажилтнуудаас анхан болон давж заалдах шатны шүүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснөөр арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Related Articles

Back to top button