Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах зааварчилгааны талаар сургалт зохион байгууллаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар”-ыг баталж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Тус зааврын хүрээнд шүүхийн тамгын газраас шүүгч нарт Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар болон цахилгаан бороохойг хүлээлгэн өгсөн ба тусгай хэрэгслийг ашиглах, хадгалах зааварчилгааг Булган аймгийн Цагдаагийн газрын Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, галт зэвсгийн сургагч багш, цагдаагийн хошууч Ц.Бээжин өглөө.

Related Articles

Back to top button