Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ
“Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, болон тус аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Шүүхийн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, эрх зүйн мэдлэгийг судлах зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явуулсан “Миний мэдэх шүүх” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.
Тус уралдаанд нийт 14 эссэ ирүүлснээс тэргүүн байранд 3-р сургуулийн 11а ангийн сурагч С.Мишээл, дэд байранд тус сургуулийн 12б ангийн сурагч Т.Баясгалан нар тус тус шалгарлаа.
Нийт уралдаанд амжилттай оролцсон сурагчиддаа эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ