Шуурхай комисс байгууллаа
Шинэ коронавирус (COVID-19) –ийн халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах “Шуурхай комисс”-ыг Шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 10 –ны А/14 дугаар тушаалаар байгууллаа.
Шуурхай комисс хуралдаж шүүгч, захиргааны ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор аарц буцалгаж өгөх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, гар ариутгах, шаардлагатай халдваргүйжүүлэлтийн материал, хэрэгслээр хангах шийдвэрийн гаргаж хэрэгжүүлэв. Тус шүүхийн байранд нэвтэрч буй шүүгч, ажилтан, иргэдийн биеийн халуун хэмжиж, гарыг нь ариутгасан бүртгэл хийж байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй шүүгч, ажилтнуудыг гэрээсээ ажлаасаа хийх боломжийг бүрдүүлж, шаардлагатай үед богиносгосон цагаар ажиллах зохион байгуулалт хийлээ.
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг